Улаанбаатар хот шөнийн гудамжтай болно

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-06-07 12:32:39
Монгол Улсын  нийслэлд 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулах “Шөнийн гудамж” маргааш үйл ажиллагаагаа эхэлнэ.
Сая гаруй хүнтэй Метрополис хотын хувьд “Шөнийн гудамж” бол зайлшгүй байх ёстой зүйлийн нэг бөгөөд Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс дэх Сөүлийн гудамжийг “Шөнийн гудамж” болгон засаж тохижуулсан байна. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын боловсруулсан зургийн дагуу 440 метр урт газрын сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлж, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, амралтын суудал бий болгон, ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Манай орныг зорин ирсэн жуулчид шөнийн үзвэр үйлчилгээ үзэх, амарч зугаацах, алжаалаа тайлах, хоол унд зооглох боломж хязгаарлагдмал байсныг ийнхүү нааштайгаар шийдвэрлэж байгаа юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд