Улаанбаатар хотноо "JCI 2017 ASPAC" чуулган эхэллээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-06-08 15:23:04
Жэй Си Ай /JCI/ олон улсын байгууллагын Ази-Номхон далайн 2017 оны чуулган "JCI 2017 ASPAC" Улаанбаатар хотноо эхэллээ. 
Чуулганд дэлхийн 51 орны манлайлагч, бизнес эрхлэгч 3500 гаруй залуус оролцохоор хүрэлцэн ирээд байна. Чуулганы үеэр 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн төрлийн асуудлаар форум, хэлэлцүүлэг хийх юм байна. Үүнээс хоёр нь Монгол Улстай холбоотой сэдэв, тухайлбал, Улаанбаатар хотын ногоон хөгжил, Монгол Улсын бизнесийн орчны талаарх хэлэлцүүлэг ажээ. Мөн “Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжил” сэдвээр зөвлөлдөх уулзалт болохын зэрэгцээ Ерөнхий ассамблейд нь 1800 гаруй төлөөлөгч оролцох аж. Чуулганы төгсгөлд JCI-ийн 2022 он хүртэлх ажлын төлөвлөгөөг гаргах юм.
Чуулга уулзалт "Шангри Ла", "Туушин", "Улаанбаатар", "Блю Скай", "Корпорайт" зочид буудлуудад дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд