СЕХ-нд 36 орны 117 ажиглагч бүртгүүлээд байна
ВИДЕО МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг ажиглахаар гадаадын 36 орны 117 ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдрийн байдлаар бүртгүүлээд байна. Бүртгэл сонгуулийн өдөр хүртэл үргэлжлэх учраас дээрх тоо нэмэгдэх магадлалтай.
Жилээс жилд Монгол Улсын сонгуулийг ажиглах гадаадын ажиглагчдын тоо нэмэгдэж байгаа билээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Европын парламентын ассамблей 30 ажиглагчаа ирүүлжээ. Энэ нь хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй баг болж байгаа бөгөөд ЕАБХАБ-ын гишүүн Армян, Австри, Чех, Герман, Дани, Франц, Ирланд, Швед, Узбекстан зэрэг орнуудын нийт 35 ажиглагч бүртгүүлээд байна. Гадаадын ажиглагчид сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт, сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн байгууллагын болон холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн орчин, сонгуультай холбоотой маргааныг шийдвэрлэж буй үйл явцыг ажиглах юм. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллээр хийж буй сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийх аж.

Сэтгэгдлүүд