Гадаадад суугаа Монголчуудын саналыг өнөөдөр тоолно

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-06-26 13:07:27
Гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын санал тоолох ажиллагаа өнөөдөр СЕХ-ны байранд болно.
            Энэ үеэр ажиглагчид болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан битүүмжилсэн дугтуйнуудыг нээн санал унших төхөөрөмжид хийх юм.
Манай улсын 130 гаруй мянган иргэн хилийн чанадад ажиллаж амьдардаг гэсэн судалгаа бий. Тэдгээрээс 7209 иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд биечлэн оролцож саналаа өгөхөөр урьдчилан бүртгүүлсэн. Санал авах өдөр буюу энэ сарын 10-11-нд 4816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж саналаа өгсөн байдаг. Тодруулбал, гадаад улсад байгаа сонгогчдын саналыг энэ сарын 10-11-нд авсан бөгөөд тэрхүү саналыг өнөөдөр 22.00 цагт хар машинаар уншуулж дүнг нэгтгэн гаргах юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд