Хоёр дахь шатны санал хураалтын нөхцөл үүслээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-06-27 02:05:19
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт 22.00 цагаас орон даяар нэгэн зэрэг өндөрлөж саналын хуудсыг тоолоход урьдчилсан байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 511826 хүний саналаар тэргүүлж байна. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 406724, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 404852 хүний саналаар удаалж байгаа юм. Гэсэн хэдий энэ нь Монгол Улсын сонгуулийн тухай хуулиар бүрэн ялалт байх боломжгүй, сонгууль хоёр дахь шат руу шилжиж байгаа болов уу гэдгийг Х.Баттулга мэдэгдсэн юм.
Монгол Улсын хэмжээнд нийт 1318511 сонгогч санал өгч, ирц 66.54 хувьд хүрчээ. Үүнээс нийслэлд 613857 сонгогч саналаа өгч 67.73 хувь, орон нутагт 704654 сонгогч саналаа өгч 65.53 хувийн ирцтэй байна. Гэхдээ энэ нь урьдчилсан дүн гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тайлбарласан юм. Ирцийн дүн эцсийн байдлаар сонгуулийн дүнтэй хамт маргааш тодорхой болох юм байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд