Хоёр дахь шатны санал хураалт ирэх сарын 7-нд болно
ВИДЕО МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хүрээнд зохион байгуулах Хоёр дахь шатны санал хураалт 7 дугаар сарын 4-5-нд хилийн чанадад, 7-нд дотооддоо болно.
СЕХ хуулиар хүлээсэн эрхийнхээ дагуу өмнө нь ирэх сарын 4-нд гадаадад байгаа иргэдээс, ирэх сарын 9-нд дотооддоо зохион байгуулахаар шийдвэрлэсэн ч улс төрийн нам, холбоодоос тавьж буй хүсэлтийг харгалзан хугацааг наашлуулсан байна. Ингэхдээ программ хангамжид зөвхөн хоёр нэр дэвшигчийн нэрсийг оруулах, саналын хуудсыг хэвлэн хүргүүлэх, техникийн бэлэн байдлыг хангах зэрэг бэлтгэл ажлуудыг ирэх хугацаанд хийх аж. Тус хороо дахин санал хураалт явуулах шийдвэр гарсантай холбогдуулж гадаадад санал өгөх иргэдийн тоогоор саналын хуудсыг нь хэвлүүлээд байна гэж Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэв.

Сэтгэгдлүүд