Монголын өсвөрийн шатарчид тэргүүллээ
ВИДЕО МЭДЭЭ
Зүүн Азийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монголын тамирчид нийлбэр оноогоор нэгдүгээр байранд шалгарлаа.
Тэмцээн рапи, близ, стандарт гурван төрлөөр явагдсан бөгөөд Монгол Улс 21 алт, 20 мөнгө, 25 хүрэл медаль хүртсэн байна. Энэ сарын 17-25-ны өдрүүдэд Монгол Улсад болсон тус тэмцээнд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Индонез, Малайз, Вьетнам, Сингапур, Тайвань, Гонконг, Монгол гэсэн 10 орны нийт 452 тамирчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн юм. Монголын шатрын холбоо, БСШУСЯ, ГХЯ, БТСГ-тай хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнийг Монгол Улсын “Алтан Жолоо” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ивээн тэтгэжээ.

Сэтгэгдлүүд