Ихэнх нутгаар хүйтэрч цас орно

Монголын мэдээ
bolor@montsame.mn
2015-11-07 12:53:48

Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтэн хононо.

Өнөөдөр  төв болон говийн нутгийн зарим газраар, 8-нд зүүн зүгийн  нутгаар, 9-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 10-нд төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи  8-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 18-20 метр, 9-нд зарим газраар, 10-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 10-нд  ихэнх нутгаар хүйтэрнэ. Тиймээс малчид, ард иргэд анхаарал болгоомжтой байхыг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ