Эртний бөхийн өмсгөл Увсын музейд хадгалагдаж байна

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-09-12 10:28:52
Увс аймгийн Хяргас сумын харъяат Очирын Түгжээгийн өмсөж байсан бух ноололдооны шалбуур хэмээх энэхүү өмсгөл нь одоо Увс аймгийн орон нутгийн судлах музейд хадгалагдаж байна.
Монголчуудын язгуур бөх бух ноололдоон нь монгол туургатны үндсэн спорт болох бөхийн үүсэл төдийгүй, дэлхийн олон ард түмний үндэсний барилдааны эхлэл байж болох талтайг судлаач Алагийн Буянтогтох “Монголчуудын язгуур бөх-бух ноололдоон” хэмээх номондоо бичжээ. Тэрээр Хүннүгийн үеэс өдгөөгийн монголчуудын үед иртэл хөгжсөн язгуурын бөх нь "Бух ноолдоон" болохыг олон жишээ баримтад тулгуурлан тайлбарласан юм. Бух ноололдоон гэдэг нь хоёр талаас шалбуур өмссөн бөх гарч, сарлагийн бухын хөдөлгөөнөөр барилдах газарт очоод, халз тулан ноцолдож, хэн нэгнийхээ далыг түрүүлж шороодсон нь дийлдэг этний бөхийн нэг хэлбэр ажээ. Бөхийн энэ төрөл одоо түүх болон үлдсэн юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд