Хятадын онцлогтой социализм шинэ шатанд шилжлээ гэв

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-10-19 11:42:15
Өчигдөр Бээжин хотноо эхэлсэн ХКН-ын XIX их хуралд БНХАУ-ын дарга, Ши Жиньпин  тавьсан итгэлдээ Хятадын онцлогтой социализм шинэ шатанд орсныг зарлаж, “Энэ  бол Хятадын хөгжлийн түүхэн шинэ гараа” хэмээн мэдэгдлээ.
Тэрээр, дэлхий дахинд болон Хятадын дотоодод улс төр, эдийн засгийн томоохон  өөрчлөлтүүд гарч буй өнөөгийн нөхцөл байдалд, дэлхийн эдийн засгийн хоёр дахь том  цогцыг удирдаж яваа Хятадын эрх баригч намын цаашдын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэйг онцолсон юм. Өнгөрсөн таван жилд ХКН удирдлагаа бүх талаар  эрчимжүүлж, засаглалын тухай иж бүрэн шинэ үзэл баримтлал, шинэ стратегийг  боловсруулж хэрэгжүүлсэний дүнд ДНБ 80 их наяд юаньд хүрч, дэлхийн эдийн  засгийн өсөлтийн 30 гаруй хувийг хангажээ. Мөн хот суурины шинээр нэмэгдсэн  ажлын байр жил тутамд 13 сая гаруйгаар нэмэгдэж, ядуу амьдралтай 60 гаруй сая  иргэнийг ядуурлаас ангижруулсан байна. Хятад улс өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар  гүнзгийрүүлж, ардчилсан хуулийн дагуу засаглал, үзэл баримтлал, соёл иргэншил,  иргэдийн амьжиргаа, экологийн соёл зэрэг салбарт чухал ахиц дэвшил гаргасан  гэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин намын шинэ стратеги зорилтыг тодорхойлохдоо нэгдүгээр шатанд, 2020-2035 он  гэхэд чинээлэг нийгмийг бүтээн байгуулж, 2035 оноос энэ зууны дунд үе хүртэл үргэлжлэх хоёр дахь шатанд Хятад улсыг хүчирхэг ардчилсан  соёл иргэншилт, эвсэг зохицонгуй социалист, орчин үеийн, үзэсгэлэнт сайхан,  хүчирхэг орон болгоно хэмээн мэдэгдлээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд