Шинэ Засгийн газар бүрдлээ
ВИДЕО МЭДЭЭ
Өнгөрөгч баасан гаригт Монгол Улсын шинэ Засгийн газар албан ёсоор бүрдэж үүрэгт ажилдаа орлоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалж буй Монгол Улсын 15 дахь Засгийн газар 15 сайдтай байх юм. Шинэ Засгийн газрын сайд нарыг товчхон танилцуулбал, Монгол Улсын Шадар сайдаар Өлзийсайханы Энхтүвшин,
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Гомбожавын Занданшатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Намсрайн Цэрэнбат, Батлан хамгаалахын сайдаар Нямаагийн Энхболд, Гадаад харилцааны сайдаар Дамдины Цогтбаатар, Сангийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Содномын Чинзориг, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдорж, Барилга, хот байгуулалтын сайдаар Хавдисламын Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Цэдэнбалын Цогзолмаа, Зам тээврийн хөгжлийн сайдаар Жадамбын Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Долгорсүрэнгийн Сумъяабазар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Батжаргалын Батзориг, Эрчим хүчний сайдаар Цэрэнпилийн Даваасүрэн, Эрүүл мэндийн сайдаар Даваажанцангийн Сарангэрэл нар тус тус томилогдсон юм.
Дашрамд дурдахад, Монголын төрд сүүлийн 25 жилд 14 Засгийн газар байгуулагдан ажилласан бөгөөд үүнээс зөвхөн хоёр нь бүрэн эрхээ дөрвөн жил хэрэгжүүлж, 12 нь хугацаанаасаа өмнө огцорсон гэсэн тоог өмнөх Засгийн газрын тэргүүн, 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолж Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 жил байгаа нь хариуцлага гэхээс илүү буруу жишиг болж байгаа учир засаглалаа тогтвортой байлгах шаардлага тулгарч байгааг тэмдэглэв.

Сэтгэгдлүүд