Гүн ухаантан Агваанбалдангийн мэндэлсний 220 жилийн ойг тэмдэглэв

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-10-27 11:25:22

Олноо “Эрдэнэ Тунгалаг цорж” хэмээн алдаршсан дорнын гүн ухаантан Занын Агваанбалдангийн мэндэлсний 220 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Шашны дээд сургуульд боллоо.

Их хүрээний алдарт таван Агвааны нэг-энэ эрдэмт хүний төрсөн нутаг Хэнтий аймгийн өнөөгийн удирдлагууд, тус аймгийн Галшар сумын нутгийн зөвлөл, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдээс  МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд сэтгүүлчдэд дээрх хурлын мэдээлэл хийсэн юм. Өнөө цагийн шинжлэх ухааны хэллэгээр бол академичтэй дүйцэхүйц “Гавьж” хэмээх шашны өндөр цол хэргэмийг Түвдэд хамгаалж Буддын гүн ухаанд ихэд нэвтэрсэн энэ хүний  үйл хэрэг, эрдэм оюуны бүтээлийг хойч үедээ өвлүүлэх, олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор дээрх хурлыг зохион байгуулж байгаа ажээ. Тэрбээр буддын гүн ухааны тайлбар бүтээлүүдээс гадна өөрөө бие даан том жижиг хэмжээний 96 зохиолоос бүрдсэн 6 боть ном бичиж үлдээсэн юм. Тэрээр гүн ухаанд суралцагч лам нарын оюуныг хөгжүүлэх, хооронд нь өрсөлдүүлэх зорилготой “Парчин Жийдэн”, монгол лам нарын дэг журам, сахил санваарын гол гарын авлага болох “Дүйцэг” зэрэг томоохон бүтээл туурвисан нь өдгөө ч хэрэглэгдсээр байгаа билээ.

Хуралд Монгол, Орос, Хятад, Герман, Өвөрмонгол, Тува, Буриадын эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүллээ.

 
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд