Монгол Улс гурван амьтныг Боннын конвенцид бүртгүүлэв

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-11-02 13:18:19

Филиппиний Манила хотод болсон Боннын конвенцийн XII бага хурлаар Монгол Улс мазаалай, тахь, хээрийн бүргэдийг Боннын конвенцид бүртгүүлэхээр боллоо

Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах зорилготой тус хурал өнгөрсөн сарын 23-28-нд болсон юм. Гурван жил тутам болдог тус хурлын үеэр Монгол Улс нэн ховор зарим амьтан болох мазаалай, тахь, хээрийн бүргэдээ конвенцод бүртгүүлэх санал гаргаж, оролцогч талуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. Уг конвенцод бүртгүүлснээр тэдгээр амьтныг устахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлж, олон улсын байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж буй аж. Мөн хуралд Монголын шувуу хамгаалах төвийн төлөөлөгч төрийн бус байгууллагынхан оролцон үйл ажиллагаагаа танилцуулжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд