Төрийн далбаа мандуулж, их цагаан тугаа цэнгүүллээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-11-20 12:40:41

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 өдөр тохиолоо. Монгол бахархлын өдрийг тохиолдуулж Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулж, Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болов.

Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос  Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл үзүүллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд