Монгол орны тусгай хамгаалалттай газруудын хэрэгцээнд 60 мотоцикл бэлэглэв

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-11-23 16:05:48

Өнөөдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Штефан Дуппел Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад бартаат замын 60 ширхэг мотоцикль хүлээлгэн өглөө.

ХБНГУ-ын Засгийн газар нь Монгол Улсын БОАЖЯ-аас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд нийт 25 сая еврогийн буцалтгүй тусламж олгож байгаа юм. ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Монголын асуудлыг хариуцсан ахлах зөвлөх Доротий Швилл Монгол улсад хийж буй айлчлалынхаа үеэр БОАЖЯ-ын сайдтай хийсэн уулзалтаар төслийн хэрэгжилт амжилттай явагдаж буйг онцлон тэмдэглэж, тус төслийн цаашдын үйл ажиллагаанд ХБНГУ-ын Засгийн газар 6 сая еврогийн буцалтгүй тусламж нэмж олгох болсоныг мэдэгдсэн байна.

Монгол орны тусгай хамгаалалттай газруудын нутаг дэвгэрийн хэмжээ том, хүрч ажиллахад бартаа саад ихтэй байдаг учир 8 тусгай хамгаалалттай газрын захиргаанд  эргүүл, хяналт шалгалт, судалгааны ажлыг чанартай гүйцэтгэхэд зориулж эдгээр мотоциклыг хүлээлгэн өгч байгаа юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд