“ЭДГЭРЭЛ – ИТГЭЛ НАЙДВАР” үзэсгэлэн олны хүртээл болж байна

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-11-28 16:02:44

Та СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ хүний талаар ямар бодолтой байдаг вэ? Тэд НИЙГЭМД ямар байр суурь эзэлдэг гэж боддог вэ? Тэд эмнэлэгт, байнга ЦООЖТОЙ ХААЛГАНЫ цаана байх ёстой юу? Тэдэнд ХИЙЖ ЧАДАХ ЮМ байдаг уу?

Та эдгээр асуултын хариуг авахыг хүсвэл 2017 оны 11 сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Монголын Уран зургийн галерейг зориорой.

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Сэтгэц Нийгмийн Сэргээн Засах Тасаг “Энэрэл” МСҮТ-тэй хамтран “ЭДГЭРЭЛ – ИТГЭЛ НАЙДВАР” сэдэвт гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд зориулан дэлгэж байна. Уг үзэсгэлэнгийн бүх бүтээлүүд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн гараар бүтсэн бөгөөд нийгмийн зүгээс тэдэнд учирч буй саад бэрхшээл болон орчиндоо ялгаварлагдан гадуурхагдаж байгаагаа өөрсдийн бүтээлээрээ илэрхийлэхийг зорижээ.

Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнд нийт 400 гаруй бүтээлээс сонгогдсон 300 бүтээл тавигдсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд