Япон, АСЕАН-ы орнууд тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-08 10:22:52

ТОКИО. /NHK/. БНХАУ-ын хүрээгээ тэлж буй далайн үйл ажиллагаа зэрэг бүс нутгийн тулгамдсан асуудлыг энхийн замаар зохицуулах арга замыг олох зорилгыг Япон болон Зүүн Өмнөд Азийн орнууд тавилаа.

Япон болон Зүүн Өмнөд Азийн орнуудын Батлан хамгаалахын дэд сайд нар өчигдөр Японы хойд нутгийн Саппоро хотод энэ түвшины долоо дахь удаагийн уулзалтыг зохион байгуулжээ.

Дорнод болон Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын далайн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдуулан, нэг талыг баримтлан статус-квог өөрчлөх гэсэн оролдлого нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулна гэсэн тохиролцоонд албаны хүмүүс хүрсэн байна.

Номхон далайн бүс нутгийн орнуудын тэнгисийн цэргийн албаны хүмүүсийн баталсан далайн болзошгүй маргаанаас урьдчилан сэргийлэх олон улсын журмыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж оролцогчдын зарим нь мэдэгдсэн бол бусад оролцогч агаарын цэргийн хүчнийхний баталсан журмыг дэмжихийг уриалсан байна.

Байгалийн гамшгаас сэргийлэх бүс нутгийн чадавхийг сайжруулах зорилгоор харилцаа холбоо, тээврийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр дэд сайд нар тохиролцжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд