Эмнэлгийн шинэ корпус ашиглалтад оров
ВИДЕО МЭДЭЭТөрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Б блок буюу хэвтүүлэн эмчлэх хэсгийн 10855 метр квадрат бүхий талбайтай байрыг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр боллоо.
Эмнэлгийн байр ашиглалтад орсноор дотор, мэдрэл, хүүхэд, уламжлалт, мэс засал, гэмтлийн мэс засал, яаралтай болон эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Эмнэлэг бүрэн хүчин чадлаар ажиллахдаа 240 ор бүхий 10 тасаг, 355 эмч, мэргэжилтэн жилд 7500-8000 үйлчлүүлэгчийг больницын эмчилгээнд хамруулж, 2000-2500 хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн кабинет, оношилгооны болон лабораториор хоногт дунджаар 600 орчим, жилд 200 мянга орчим иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажээ. Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2016 онд Хуульзүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлээд байгаа юм. Дотоодыг хамгаалах газрын даргын тушаалаар 1933 онд анх “Эмнэлэг анги” нэртэйгээр сууриа тавьсан тус эмнэлэг өнгөрөгч 80 гаруй жилийн хугацаанд нэр хаяг, үйлчлэх хүрээ, харьяалал, бүтэц зохион байгуулалтын найман удаагийн өөрчлөлтөд хамрагджээ.
Сэтгэгдлүүд