Ерөнхий сайд У.Хүрэлсүх оны шилдэг хүүхдүүдэд шагнал гардууллаа

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-12-27 13:32:46

Өнөөдөр Төрийн ордоны Ёслол хүндэтгэлийн танхимд үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, шагнал гардууллаа.

Ерөнхий сайд хүүхдүүдэд хандаж Монгол хүний оюуны нөөц боломж, авьяас чадвар асар их гэдгийг харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, таниулж чадлаа. Цаашид ч нөөц боломжоо бүрэн дайчилж, шинэ нээлт, шинжлэх ухааны сорилтыг даван гарч, алсын хараатай, эрдэм боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй, шаргуу хөдөлмөрч, зөв иргэн болон төлөвшинө гэдэгт итгэл дүүрэн байна гэлээ.

Мөн тэрээр үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлсэн, шавь нараа чадварлаг болгон даджуулсан хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд