Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай үргэлжилж байна

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2015-11-19 18:48:59

БНФУ –д албан ёснй айлчлал хийхээр  энэ сарын 18 нд Парис хотод очсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал орон нутгийн цагаар 9 цагт эхлэх байсан ч түр хойшлогдсон байна.

Учир нь Парис хотын хойд захын Сен-Дени хороололд үүрээр 4 цагт дэлбэрэлт болсоноос болж албан ёсны үйл ажиллагаа оройн 20 цагт эхэлжээ. Засгийн газрын мэдээ сонины Парис хотод ажиллаж байгаа тусгай сурвалжлагчийн мэдээлснээр хотын хойд захын Сен-Дени хорооллын нэгэн орон сууцаанд 4 цагт дэлбэрэлт болсноор халдлага эхэлсэн байна.  Энэ үеэр тасралтгүй нэг цагийн турш будалцаан болжээ. Улмаар халдлагын үеэр нэг алан хядагч цагдаа нарт алагдаж, нэг эмэгтэй алан хядагч тэсрэх бодистой хантаазтайгаа дэлбэрсэн талаар Парисын сонинууд мэдээлсэн байна. Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэхүү ажиллагааны дараа Энэ үйл явдал бидэнд Франц улс терроризмын  эсрэг дайны талбарт байгааг дахин харуулж байна хэмээн онцгой байдлыг гурван сараар сунгах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Парис хлтын нөхцөл байдлыг нүдээр ажигласан сурвалжлагчийн ажигласнаар Парис хотын гудасжаар алхах хүмүүсийн царай цаанаа гунигтай үл мэдэг айдас сэтгэл зовнил илт харагдаж байна гэж онцолсон байна. Хэдийгээр Парис хотод цаг үеийн нөхцөл байдал түгшүүртэй байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал хэвийн үргэлжилжээ. Хоёр орны хамтын харилцааны 50 жилийн ойн үеэр тохиож байгаа энэ айлчлалаар хоёр улсын ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж боловсрол соёл,хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны найман баримт бичигт гарын үсэг зурлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд