Хуваагдсан гэр бүлүүд ирэх сард уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭТОКИО. /RIA Novosti/. 1950-1953 оны Солонгосын дайны үед хуваагдсан гэр бүлүүдийг Өмнөд болон Умард Солонгос ирэх сарын 20-26-нд уулзуулахаар тохиролцсон тухай Ёнхап агентлаг мэдээлж байна.
Хоёр орны Улаан Загалмай Нийгэмлэгийн төлөөлөгчдийн хэлэлцээ цэрэггүй бүсийн Панмүнжом хилийн шалган нэвтрүүлэх цэгт өчигдөр эхэлсэн байна. Наймдугаар сарын 24-нд хийсэн Солонгосын хойгийн хурцадмал байдлыг зохицуулах асуудлаарх урт удаан хэлэлцээний явцад уг яриа хэлцээг эхлүүлэх тохиролцоонд хүрсэн билээ.
Бүр 1980-аад оны эхээр хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулж, солилцож эхэлсэн юм. Хожим нь Өмнөд Солонгосын тусламжтайгаар цэрэггүй бүсээс холгүй Умард Солонгосын Кымгансан рашаан сувиллын ууланд хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулдаг зочид буудлын цогцолбор байгуулжээ.
Аравдугаар сарын сүүлээр товлосон хуваагдсан гэр бүлүүдийн энэ удаагийн уулзалт нь 2014 оны хоёрдугаар сараас хойш анхных нь болж байгаа юм.
Д.Жаргал
Сэтгэгдлүүд