Монгол-Буриадын бизнес эрхлэгчид санал солилцов

Видео
montastudio@montsame.gov.mn
2018-01-18 17:44:13

МҮХАҮТ, ОХУ-ын Буриад Улсын худалдааны төлөөлөгчийн газартай хамтран “Буриадын Хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт бизнес-уулзалтыг "Блью скай" зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Бүгд найрамдах Буриад улсын төрийн тэргүүн Алексей Цедыновын Монгол улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулсан тус уулзалтад  хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн сайд тэргүүтэй албаны болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцов.

Бизнес уулзалтын үеэр  Буриад улсын зах зээл дээр үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулах  сонирхолтой Монголын бизнес эрхлэгчдэд зориулан ОХУ-ын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах бичиг баримтууд, аюулгүй байдлын баталгааны талаар мэдээлэл өгч Монголын бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад холбогдох албан тушаалтнууд нь хариулт өгч, санал солилцлоо. 

Дашрамд дурдахад, "Өнгөрсөн 2017 онд Монгол-Оросын хоорондын худалдааны эргэлт 1,2 тэрбум  ам долларт хүрсэн нь өмнөх онтой харьцуулбал 37 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Үүнээс ОХУ-аас Монголд оруулж байгаа импорт 40 гаруй хувиар өссөн бол Монгол Улсаас ОХУ-д хийж буй экспорт 21,3 хувиар өссөн  байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд