Уран зургийн галарей үзмэрийнхээ найман хувийг дэлгэн үзүүлдэг

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-01-24 16:45:37

Уран зураг  дүрслэх, урлаг нь  нам төр, ажилчин ангийг магтан зурах шаардлагагүй болж чөлөөт сэтгэлгээний  уран бүтээлүүд зонхилж эхэлсэн тул 1991 онд Уран зургийн галарей  шинээр байгуулагдсан юм. Уран зураг, зураасан зураг,  баримал сийлбэр, ардын гар урлалын   4500 орчим бүтээлүүдтэй  ч үзэсгэлэнгийн танхим хүрэлцээгүйгээс сан хөмрөгийнхөө  ердөө наймхан хувийг л дэлгэн үзүүлдэг  байна. Түүнчлэн  түрээсийн байранд,  зориулалтын чийгшил дулааны тоног төхөөрөмжгүй тул  гар аргаар ус тавих, дээврээс дусах бороо цасны усыг ажилтнууд өөрдөө хулдаас гялгар цаас зэргээр аргалж иржээ.  Галерейд  арьсан урлал, ваар керамик, зээгт наамал, хээ угалз, уран дархан,  хөөмөл чулуун болон яс модон сийлбэр  чулуу, төмөр зэрэг материалаар урласан 460 орчим  хосгүй үнэт бүтээлүүд хадгалагдаж байна. Хачирхалтай нь уран зургийн галерейд сан хөмрөгийн сэргээн засварлагч, эрдэм шинжилгээний ажилтны орон тоо байдаггүй. Ядахдаа дээврээ засуулъя гэхэд төсөв байхгүй гэсэн хариултыг энэ онд ч бас хотын захиргаанаас өгсөн байна.

         

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд