“Хангайн гоёл 2018” Монгол хувцас загварын шоу анх удаа болов

Видео
montastudio@montsame.gov.mn
2018-01-26 14:37:31

Архангай аймгийн Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн холбоо, аймгийн оёдолчдын “Үйл уран” холбоотой хамтран “Хангайн гоёл 2018” Монгол хувцас загварын шоуг анх удаагаа зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 40 гаруй аж ахуй нэгж, бизнэс эрхлэгчид, оёдолчид өөрсдийн хийсэн дээл, малгай, гудал, хувцас, шүрэн эдлэл, эсгий, ноосон хувцас, хөөрөг дайлан зэрэг бүтээлүүдээр оролцсон юм. Тус арга хэмжээ нь оёдолчдын хийсэн Монгол хувцас, эсгий, ноосон хувцасны загварын шоу зохион байгуулснаараа онцлог байлаа. Мөн аймгийн иргэд сар шинийн гоёлоо эндээс худалдан авч зарим нь захиалгаа өгч байгаа нь бизнесийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, идэвхжүүлж байлаа.

“Хангайн гоёл 2018” хувцас загвар, үзэсгэлэнгийн үеэр жижиг, дунд бизнес эрхлэгчид 9,8 сая төгрөгийн борлуулалт хийж, 21 сая төгрөгийн захиалга авсан байна. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээг жил болгон уламжлал болгон явуулахаар болжээ.


Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд