Энхийг сахиулагчид цэргийн музейд үзмэрийн танхимтай боллоо

Видео
montastudio@montsame.gov.mn
2018-01-29 10:27:52

НҮБ-ын энхий гсахиулагчидтай монгол эрс мөр зэрэгцэн алба хааж эхэлсний 16 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музейд шинэ үзвэрийн танхим нээх ёслол боллоо."Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр "Монголцэрэг-Энхийг дэмжих үйл ажиллагаанд" танхимыг тохижуулан шинэчилсэн байна.

Ёслолын нээлтэд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, АНУ-ын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Мануелл Миканер болон Энхийг сахиулах үйлсэд алба хаагчдын төлөөлөл оролцсон байна. Манай улс анх 2002 онд НҮБ-ын цэргийн ажиглагчаар хоёр офицер, 2003 онд "Иракийн эрх чөлөө" дайны дараах сэргээн босголтод мотобуудлагын ротын бүрэлдэхүүнтэй оролцож түүнээс хойш 15 жилд давхардсан тоогоор 15000 гаруй цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна. Монгол улс энхийг сахиулах үйл ажиллагаанаас гадна нийгмийн салбарт соёлын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг АНУ-ын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Мануел Миканер онцлон тэмдэглэлээ. Цэргийн музейд Монгол Улсын зэвсэгт хүчин дэлхий дахины энхийн үйл хэрэгт оролцож байгааг газрын зурагт бодитой харуулсан гэрэлт самбар, Иракийн дайны дараах сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд "Чарли" баазад үүрэг гүйцэтгэсэн тухай макет,цуврал зураг, буу зэвсэг, техник хэрэгслэл, харуулын болон хүч нэмэгдүүлэх байрыг дүрслэн харуулсан үзмэрүүд тавигджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд