“Пёнчан-2018” олимпийн наадам эхлэхэд 10 хоног үлдлээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-01-30 14:02:35

Пенчан-2018 өвлийн олимпийн наадамд 95 орны 2900 тамирчин оролцоно. Харин энэ удаагийн олимпид манай улсаас гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км-ын зайд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн 15 км-т Ч.Отгонцэцэг, паралимпийн цанын төрөлд Б.Ганболд нар өрсөлдөх эрхээ тус тус  аваад байна. Спортын төв ордонд “Пёнчан-2018”-нд өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад хувцас гардуулах ёслол боллоо.  Тамирчдын ёслолын иж бүрэн хувцасыг олон жилийн туршлагатай үндэсний үйлдвэрүүд ивээн тэтгэж үйлдвэрлэж өгсөн байна. БСШУ-ын харьяа Биеийн тамир, спортын газрын дарга МУГТ Ц.Шаравжамц олимпод оролцох тамирчдын хувцсыг  гардуулж өглөө.

Синхрон:Ц.Шаравжамц Биеийн тамир спортын газрын дарга МУГТ

Синхрон:Ж.Хишигжаргал: Монголын цанын холбооны ерөнхийлөгч

Манай улсад өвлийн спортын бэлтгэл хангахад ихээхэн бэрхшээлтэй бөгөөд Хандгайт, Скай Ресорт зэрэг газруудад зориулалтын талбай, зам байхгүйгээс гадна бэлтгэл хийхэд асар өндөр төлбөртэй тул хүнрэл үүсдэг байна.

 Үндэсний шигшээ багийн тамирчин, параолимпын оролцогч Б.Ганболд ОХУ-д бэлтгэл сургуулилтаа хийгээд ирсэн бол Б.Ачбадрах Ч.Отгонцэцэг Финлянд улсад бэлтгэлээ хангаж Отгонцэцэг Солонгосын Сөүл хотод болсон ойрын зайн 5 км-ийн уралдаанд амжилттай оролцоод ирсэн байна

Синхрон:Ч.Отгонцэцэг тамирчин

Синхрон:Б.Ганболд  пара олимпийн тамирчин

Синхрон:Б.Ачбадрах

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд