Сайд асан Ц.Адьяасүрэн салбарын асуудлаар илтгэл тавив

Монголын мэдээ | Байгаль орчин
mn_tuul@montsame.mn
2015-11-25 15:43:16

Монгол Улсын Байгаль орчны гавъяат ажилтан Ц.Адъяасүрэн өчигдөр БОНХАЖЯ-нд “Байгаль орчны менежмент- Экологийн боловсролын асуудалд” сэдэвт илтгэл тавив.

Тус яам нийт ажилтан, албан хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх ажлын хүрээнд  яаманд өмнө нь ажиллаж байсан сайд болон ахмад ажилтан, эрдэмтэн судлаачдыг урьж туршлага хуваалцах, санал солилцох уулзалт ярилцлагыг сар бүрийн мягмар гаригт зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн уулзалт ярилцлагад сайд асан Ц.Адъяасүрэн оролцож, илтгэл тавьсаны зэрэгцээ ажилтан ажиллагсадтай халуун яриа өрнүүлэв.

Б.Туул

Холбоотой мэдээ