"Чингис мастер кросс-2018" уралдаанд спортын мастер Л.Ариунболд хоёр дахь удаагаа түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-04-02 19:56:02
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монголын авто мастеруудын холбооноос "Чингис мастер кросс-2018" уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Дархан хотын уугуул УИХ-ын гишүүн агсан Мишигийн Чимэдцэрэнгийн нэрэмжит болдог 20 дахь гараа энэ сарын 1-нд Дархан хотод зохион байгуулагдлаа. 20 дахь жилдээ зохион байгуулагдсан тэмцээнд 46 тамирчин оролцсон аж. Тус тэмцээн дээд болон доод гэсэн 2 ангилалаар явагдаж дээд ангилалын аваргаар спортын мастер Л.Ариунболд тодорлоо.
Шинэ сарын эхний өдөр зохион байгуулагдсан “Чингис мастер кросс” уралдаанд Монголын мастер кросс ангилалын 45 эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин оролцлоо. Тамирчид урьдчилсан 4 гараанд өрсөлдөж түрүүлсэн тамирчид нь хагас шигшээгийн хоёр гараанд уралджээ.
Хагас шигшээд тэргүүлсэн тамирчид нь шигшээ уралдаанд хурд самбаагаа сорьж "Чингис мастер кросс-2018" уралдааны аваргаар “Хаан шоргоолж”, “Шинэ барилга” ХХК-ийн тамирчин Спортын мастер Л.Ариунболд тодорсон бол удаах байруудад Олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар, ТВ5, Батчанадага ХХК-ийн тамирчин Х.Улам-Өрнөх нар орлоо.
Тэмцээний доод ангилал буюу залуучууд төрөл мөн л сохирхолтой болж өндөрлөлөө. Залуу тамирчид энэ удаагийн тэмцэээнд сайн бэлдэж оролцсон нь тэмцээний үеийг ажиглахад харагдаж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Энэ удаагийн доод ангилал буюу залуучуудын төрөлд тэргүүн байрыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тамчирчин Н.Пүрэвхүү эзэлж удаах байруудыг Төмөрт хүлэг клубын тамирчин Э.Ганхуяг, Сэлэнгэ аймгийн тамирчин Б.Алтанзул нар эзэллээ.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Чингис шар айраг” компани, Дархан хотын “Од Трейдинг”, “Чингис Беер” компанууд, аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, “Залуучууд” театр, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Дархан” салбар, Дархан сумын Засаг Даргын Тамгын Газар хамтран ажиллалаа. Шагналыг “Чингис Шар айраг” Компаний захирал Д.Очирхуяг, Монголын Авто Мастеруудын Холбооны гүйцэтгэх захирал Б.Батсүх, Улсын Их Хурлын гишүүн асан Чимэдцэрэнгийн хөвгүүд гардууллаа.
Автомастеруудын холбооноос жил 9-10 энэ төрлийн тэмцээнийг зохион байгуулдаг гэнэ. Дараагийн гараа Шарын гол сум, Сэлэнгэ аймгуудад зохион байгуулагдана. Тэмцээнийг зохион байгуулагчид, тамирчид, үзэгчид хамтран уралдааны дараа Хуучин Дарханы "Гүн жалга"-ийн энгэрийн байгаль орчныг хамгаалах аян өрнүүллээ.
 
Л.Отгонбаатар

 
Холбоотой мэдээ