Даваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-14 15:29:18

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн. Тэгвэл түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгохоор болжээ.


Тодруулбал, ирэх даваа гарагт Төрийн ордны “Хүндэтгэлийн өргөө”-нд 10:00 цагт улсын арслан М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд нөхөж цол олгохоор болсон байна. Ерөнхийлөгчийн зарлигаар дараах бөхчүүд цол нэмнэ.


Аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, улсын өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож харцага, улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож заан, улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож арслан цол тус тус олгохоор болов. Харин улсын аварга О.Хангайд “Үлэмж бадрах” чимэг нөхөн өгөх юм.


Тэгвэл өнгөрсөн жилийн баяр наадмын бөхийн барилдаанд улсын арслан М.Бадарчийн давсан даваа бүрийг хүчингүйд тооцож,  арслан цолыг нь хураана. 

Related news