Тээврийн хэрэгслийн татвараа НӨАТ-ын буцаан олголтоор төлөх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-22 13:27:40

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг энэ 7 хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. Энэ талаар татварын албанаас мэдээллээ.


Ингэхдээ НӨАТ-ын буцаалтаар дараах татваруудыг төлөх боломжтойг мэдэгдэж байна. Үүнд:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар,
  • Галт зэвсгийн албан татвар,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/,
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
  • Малын тоо толгойн албан татвар,
  • Авто замын байгууламж ашигласны төлбөр тус тус орж байна.

НӨАТ-ын буцаан олголтоос татвар төлөхийг хүсвэл энэ сарын 23-ны өдрийг дуустал ebarimt системээр төлөх боломжтой татварын нэхэмжлэл бүхий асуулгад “ТИЙМ” гэсэн товчыг дарснаар хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөх аж. 



Related news