Үер, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Манай орны төвийн хэсгээр маргааш, нөгөөдөр, нутгийн зүүн хагаст энэ сарын 25, 26-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна.
ЦУОШГ-аас
гаргасан цаг агаарын урьдчилсан төлөв:
Долоодугаар сарын
24-нд төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн, зүүн аймгуудын нутгийн
баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун
хэсэг, төв, зүүн аймгуудын
ихэнх нутгаар, 27-нд төв,
зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи
борооны өмнө түр зуур ширүүсэх аж.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8, өдөртөө
+17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +19...+24, өдөртөө
+31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15, өдөртөө +21...+26 градус
дулаан байна.