Архангайчууд “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол
орныг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд “Нэг жуулчин-Нэг ямаа”
хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын сайд
Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Аялал жуулчлалын
мэргэжлийн холбооны тэргүүн, дэд ерөнхийлөгч Т.Баттулга нар гарын үсэг зурлаа.
844 өдөр