Аймгийн арслан Н.Өсөхбаяр анх удаа түрүүллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Талх-Чихэр" компанийн нэрэмжит “Атар хэвийн боов”-ны баярт зориулсан уламжлалт барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр анх удаагаа түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Увс нуур" дэвжээний бөх, аймгийн арслан Хүрэлбаатарын Оргилболд үзүүрлэв.
1241 өдөр