Амгалан, Мишээл экспо орчимд агаар цэвэр байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9 цагийн байдлаар ихэнх байршилд агаар хэвийн буюу чанарын индекс 55-77 байна. Харин Нисэх, Толгойт, МҮОНРТ, Баянхошуу орчимд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 106-213 байгаа бол Амгалан, Мишээл экспо орчимд агаар цэвэр буюу чанарын индекс 38-43 байна.
2038 өдөр