Ойн зохистой загвар бий болгох талаар судлах ажлын хэсгийнхэнтэй уулзлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг , Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумдад ажиллалаа. Энэ үеэр төмөр зам дагуух газруудад төмөр хийцийн үерийн далан байгуулах, усжуулалт, ойжуулалт, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар нутгийн удирдлагуудтай ярилцаж, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагаатай танилцаж, ажиллагсадтай уулзан, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.
2340 өдөр