ТОЙМ
Төсвийн хүрээний мэдэгдэл ба төсөөлөл
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (2020-11-13)-аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан “Бүх нийтээр бэлэн байдал”-д орон даяар шилжсэнтэй холбогдуулан цахимаар хуралдаж, гишүүд гэрээсээ болон байгаа газраасаа оролцож дээрх хуулийн төслийг баталлаа. Чуулганд хэлэлцэх асуудал танилцуулсны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д. Ганбат, төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг орон даяар “Бүх нийтээр бэлэн байдал” зарласантай холбогдуулан хялдаршуулсан дэгээр хэлэлцэж батлах санал гаргасан юм. Мөн хуралдаан даргалагч гишүүн М. Оюунчимэг ийм санал албан бичгээр гаргасан болохыг танилцуулсан байна. Нэр бүхий гишүүдийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад  хуралдаанд оролцсон 65 гишүүний 46 нь буюу 70.8 хувь нь дэмжсэн юм. 
1227 өдөр
АМЬТНЫ ФЕРМИЙН УНАЛТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгэмд урлаг, уран зохиол маш том асуултын тэмдэг үлдээдэг. Зарим нь асуултын тэмдэг тавьчихаад тайлал хийдэггүй бол үлдсэн хэсэг нь хариултгүй хэвээр орхидог. Мэдээж уншигч цааш төсөөлж, зохиолын үйл явдал, дунд нь өгүүлэгдэх нарийн “детальчилсан” холбоосуудыг анхаарч чадвал өөрт нь таарах тодорхой хариултыг авч чадна. Тийм бүтээлүүдийн нэг нь Солонгосын зохиолч Гун Жи-Ёны “Сэтгэлд цуурайтсан дуу хоолой” өгүүллэг байсан юм. Өдгөө тус улсын алдартай зохиолч Хан Канаас авхуулаад Гун Жи-Ён, И Мүн Ёл, Чвэ Иньху нарын бүтээлүүд өөрийн орны нийгмийг дээд доодгүй зураглан өгүүлдэгээрээ онцлогтой. Тэдгээр зохиолчдын бага насны дурсамж, тухайн цаг үеийн нөхцөл байдал нь бүтээлийн амин сүнсийг тээж, гол дүрүүдийн үйл хөдлөлд нөлөөлөх авч эцсийн үр дүнд нийгмийнхээ гүнд очиж гэнэтхэн зогсчихдог билээ.
1234 өдөр