Ардын хувьсгал ба хөгжлийн 100 жил
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Догсомын Бодоо (Оросын
консулын сургуулийн багш) Консулын
дэнжийн, Солийн Данзан (гаалийн хорооны түшмэл) Зүүн хүрээний
нууц бүлгэм (1919 он)-ийг тус тусдаа үүсгэн байгуулжээ. Консулын
бүлгэмд Х.Чойбалсан, Д.Чагдаржав, Сангийн яамны түшмэл Жамьян, лам Д.Лосол,
Жигмиддорж зэрэг хүмүүс, Зүүн хүрээний бүлгэмд Цэргийн яамны
түшмэл Д.Догсом, Магсар хурцын Дугаржав, Д.Сүхбаатар, Галсан, Тогтох, Даш,
буриад Балсанов нар багтжээ. Хятадын дарангуйлал, феодализмыг
эсэргүүцэн 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгджээ. Тэдний
хувьд ухуулах хуудас тараах, Их Хүрээн дэх гамин цэргийн хүч,
байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг
тандах зэрэг ажлуудыг хийж эхэлжээ.
1342 өдөр