Унгар цагаачдаас хамгаалах цэргийн сургууль хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-09-10 14:05:35

БУДАПЕШТ. /BBC/. Улс орныхоо өмнөд хэсгийг цагаачид, дүрвэгсдээс хамгаалах цэргийн сургуулийг Унгарын арми лхагва гарагт эхлүүлжээ.

Тус улсын эрх баригчид хил дээр цагдаагийн эргүүлд хүч нэмэгдүүлэхийн тулд цэрэг илгээхээр төлөвлөж байна. Хэдэн зуун дүрвэгч цагдаагийн хамгаалалтыг гурав дахь өдрөө сэтэлж, тус улсад нэвтэрсээр байгаа аж.

Өргөст төмөртэй хашааг Унгар Сербитэй залгаа хил дээрээ хэдийн босгож эхэлсэн байна. Тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан мөн хилийн хяналтыг чангатгахаа амлажээ.

Мөргөлдөөн болж байгаа Ойрхи Дорнодын орнуудаас хэдэн мянган хүн Унгараар дамжин Герман болон Австрид очихыг оролдож байгаа юм.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд