Мишээл экспо, Монгол газар, Ургах наранд агаар цэвэр байна

Монголын мэдээ | Байгаль орчин
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-28 09:12:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9 цагийн байдлаар Мишээл экспо, Монгол газар, Ургах наран орчимд агаар цэвэр буюу чанарын индекс 43-48, Амгалан, Баруун 4 зам, 100 айл, 1-р хороололд агаар цэвэр буюу чанарын индекс 55-92, Толгойт, МҮОНРТ орчимд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 193-235 байна. Харин Баянхошуу орчимд агаар бохирдолтой, чанарын индекс хамгийн их буюу 257 гарчээ. 


Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

Холбоотой мэдээ