Англи иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-20 09:42:30

Увс /МОНЦАМЭ/. Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгаарлагдаад байгаа англи иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Өөрөөр хэлбэл, түүнээс коронавирусний халдвар илрээгүй аж.

Түүнтэй хамт тусгаарлагдаад байсан бусад хүмүүсийн шинжилгээний хариу ч мөн сөрөг гарсан байна. Анхны болон давтан шинжилгээг аймгийн Онцгой комиссоос томилогдсон тусгай ажлын баг очиж авсан бөгөөд улмаар аймгийн төв рүү тээвэрлэн ирж, эмнэлгийн машинаар Улаанбаатар хотын ХӨСҮТ-д хүргүүлсэн юм. Англи иргэний биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд ажиглан тусгаарлалтын хугацаа дуусах болоогүй байна.  

Холбоотой мэдээ