Цэвэрлэгээ, халдваргүйтгэл хэрхэн хийх вэ?
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас айл өрх, албан тасалгаа, нийтийн тээвэрт цэвэрлэгээ, халдваргүйтгэл хэрхэн хийх талаар зөвлөмж хүргэж байна.
Өрх гэрт
- Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж,
цэвэр усаар сайтар зайлах
- Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр
усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)
- Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер,
цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн
цэвэрлэх
- Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис
эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж
индүүдэх
- Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний
цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх
- Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр
усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Ил задгай жорлон, цооног, бохир усны нүх, хогийн савыг
1 литр усанд 400 гр гипохлорит кальцийн болон бусад бодисоор сард нэг удаа
халдваргүйжүүлэх
- Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах
эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх
- Ахуйн бээлий хэрэглэх.
Албан байгууллагад
- Ажилтан бүр эд зүйлсийг бохирдсон тухай бүр чийгтэй
алчуур эсвэл нойтон сальфеткаар арчих
- Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер,
цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
- Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис
эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Хана, шал, хатуу гадаргууг угаалгын нунтагтай бүлээн
усаар угааж, ахуйн хэрэглээний уусмалаар угаах
- Ариун цэврийн өрөөний тосгуур, суултуур, хана, шалыг
0.2%-ийн белизнагийн уусмалаар өдөр бүр угаах; (1 литр усанд 15 мл белизна
хийнэ)
- Улиралд 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн
байгууллагаар хийлгэх;
- Өрөө тасалгааны цонхыг 2 цаг тутам 10-20 минут нээж,
агаар сэлгэх.
Нийтийн тээврийн хэрэгсэлд
- Нийтийн тээврийн хэрэгсэлд эцсийн буудалд зорчигчид
буусны дараа цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх
- Тээврийн хэрэгслийн гадна, дотор хэсэг, суудал, шал,
хаалганы бариул, жолооны хүрд гэх мэт хүний гар хүрэх бүх гадаргууг
0.015%-ийн жавелион, хлорсепт, ус төрөгчийн хэт исэл зэрэг уусмалаар арчих
эсвэл шүршинэ. Шүршсэн тохиолдолд 1 цагийн дараа арчиж цэвэрлэх
- Тээврийн хэрэгсэлд спиртэн суурьтай гар
халдваргүйжүүлэх бодис байрлуулах
- Цонх нээж агаар сэлгэлт 5-10 минут хийсний дараа
зорчигчдыг суулгах
- Жолооч амны хаалт зүүнэ.
АНХААРАХ:
·
Халдваргүйжүүлэх
бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалах
·
Хэт мэдрэг, харшилтай
бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
·
Жавелион, хлорсепт
зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй