Герман улсад ажиллаж, амьдардаг монголчууд хандив илгээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-04-10 16:29:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Герман улсын Линденберг, Мёнчен, Аусберг, Линдау, Дотмонд, Бонн хотод ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд хандив илгээснийг гэр бүлийнхэн нь өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Дээрх хотуудад амьдардаг нийт 48 иргэнээс 1210 евро буюу 3732 850 төгрөгийн хандив илгээжээ.

Дэлхий нийтийг цочроож байгаа коронавируст халдвараас ард түмэн, эх орноо хамгаалан ажиллаж байгаа элэг нэгт бүх монголчууддаа баярлаж, талархаж байгаагаа илэрхийлсэн гэдгийг энэ үеэр уламжилсан юм.

Холбоотой мэдээ