“38 North”: БНАСАУ цэргийн жагсаал хийхээр бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-09-24 11:38:54

ВАШИНГТОН. /NHK/. БНАСАУ эрх баригч Хөдөлмөрийн намын 75 жилийн ойг тохиолдуулан ирэх сард цэргийн жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байна гэж АНУ-ын судлаачид мэдээллээ.


38 North” ажиглалтын байгууллагын танилцуулсан хиймэл дагуулаас авсан сүүлийн үеийн гэрэл зургуудаас үзэхэд, Пёньян хотын захад байрладаг талбайд жагсаалын бэлтгэл хийж буй байдал ажиглагдсан байна.


Мягмар гарагт авсан гэрэл зургуудад 20 метр урт, гурван метр өргөн тээврийн хэрэгсэл харагджээ. Судлаачид уг тээврийн хэрэгслийг тодорхойлж чадаагүй боловч тив дамнасан баллистик пуужин тээхүйц хэмжээтэй байжээ.


Мөн талбайн ойролцоох замууд дээр 40 гаруй тээврийн хэрэгсэл явж байгааг өнгөрсөн ням гарагт авсан гэрэл зургууд харуулжээ. Судлаачдын хэлснээр, тээврийн хэрэгслүүдийн зарим нь зэрэг галлагч тийрэлтэт систем байж магадгүй ажээ.


БНАСАУ хамгийн сүүлд улс байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2018 оны есдүгээр сард цэргийн жагсаал зохион байгуулсан юм. 

Холбоотой мэдээ