Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс шинэ байранд нүүж орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-05-25 17:16:38

Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс шинэ байранд нүүж орлоо. Дэлхийн зөн ОУБ-ын Булган аймаг дахь салбарын үйл ажиллагаа эцэслэн дуусч, тэд өөрсдийн байрлаж байсан "Хүниий хөгжлийн төв" - ийн 2 давхар барилгыг Булган аймагт хүлээлгэн өглөө.

ХГБХХэлтсийн хуучин байрлаж байсан байр нь олон жилийн өмнө баригдаж байсан бөгөөд жижиг урсгал засвар хийгдэж байснаас биш бүрэн хэмжээний томхон засвар хийгддэггүйгээс өвөлдөө хүйтэн байдаг байна. Тиймд ХГБХХ-ийг дээрх байранд нүүлгэж оруулах шийдвэрийг гаргажээ. Байр хүлээлгэн өгөх ёслолд аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, орлогч дарга Д.Чимгээ, НХХ-ийн дарга М.Батчимэг, ДЗМОУБ-ын үйл ажиллагааны захирал Дорона Жавир, Булган дахь салбарын менежер М.Гэрэлмаа, С.Ганцэцэг зэрэг бусад мэргэжилтнүүд авьяаслаг хүүхэд багачууд оролцлоо. ДЗМОУБ-ын хөрөнгөөр аймаг сумдад боссон барилгуудыг тухайн сумын хүүхэд гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад өгч байгаа нь хүүхэд эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодит ажил болж байна. Тус барилгуудыг сайн сайхны тустай үйлд зориулна гэдгээ аймгийн удирдлагууд илэрхийллээ.

                                                                                                                                                                              П.Батням

Холбоотой мэдээ