Экспресс банкны нээлт болоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-05-30 17:14:45

Булган аймгийн төв буюу Булган суманд Хаан банкны Өөртөө үйлчлэх банкны нээлт боллоо.  Экспресс банк буюу Өөртөө үйлчлэх банкны нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, Булган сумын ИНХ-ын дарга Б.Мөнхбаатар, сумын ЗД Ө.Хүрэлбаатар нар оролцож тууз хайчиллаа. 

Булган аймгийн удирдлагууд шинэ технологийг Булган аймагт нэвтрүүлж, олон төрлийн үйлчилгээ үзүүлэх гэж байгаа Хаан банкны нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж,  банкны үйл ажиллагаа, банкаар үйлчлүүлж байгаа иргэдийн хамтын ажиллагаа улам нягт уялдаа холбоотой байхыг хүслээ. Энэхүү экспресс банк үйлчилгээг бий болгосноор дараалалд зогсож цаг алдахгүйгээр орлого, зарлагын гүйлгээ хийх боломжтой болж байгаа ажээ.

                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ