Жаргалант сумын гэр хорооллын айл өрхөд нүүрс үнэгүй олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-19 15:33:17

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Жаргалант сумын гэр хорооллын зарим айл өрх түлшний дутагдалд оржээ. 

Иймээс аймгийн Онцгой комиссоос "Мо-Эн-Ко" ХХК-тай хамтран 240 тонн нүүрс татан авч, аймгийн төв буюу Жаргалант сумын гэр хорооллын айл өрх тус бүрт нэг уут нүүрсийг үнэгүй олгохоор шийдвэрлэлээ.

Өнөөдрийн байдлаар "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн нүүрсний уурхайгаас 175 тонн нүүрс татан авч, айл өрхүүдэд түгээхэд бэлэн болгожээ. Түгээлтийг өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд зохион байгуулах аж.

 

Холбоотой мэдээ