Дуу цахилгаантай бороо орохыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-04 11:39:26

Булган аймагт өнгөрсөн долоо хоногийн турш нар ээсэн таатай өдрүүд байсан бол энэ долоо хоногт борооших төлөвтэй байна.

Энэ сарын 4 -7- нд зарим газраар, 9 - нд нутгийн баруун хойд хэсгээр,  10 - нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхаарууллаа. Салхи ихэнх хугацаанд 5 - 10 м\сек байна. 9 - н хүртэл өдөртөө 30 - 35 хэм хүртэл халж, 9 - нөөс хойш 5 - 8 хэмээр сэрүүсэх төлөвтэй байгааг Булган аймгийн УЦУОШГ - аас мэдээллээ. 

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ