Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, сургалт эхэллээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-10-05 13:31:11

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт хавдрыг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, сургалтын үйл ажиллагаа энэ оны есдүгээр сарын 27-ноос хэрэгжиж эхэллээ.

Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас энэ оныг “Нийтийн эрүүл мэндийг дэмжих” жил болгосон байна. Аймгийн ЗДТГ-ын Эрүүл мэндийг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд "Говьсүмбэр аймаг - Хавдар судлалын үндэсний төвийн гурван жилийн хамтын ажиллагаа"-ны гэрээний дагуу дээрх арга хэмжээг  гурав дах жилдээ хэрэгжүүлж байгаа талаар албаныхан мэдээлэв.

Коронавирусээс хамгаалах халдвар хамгааллын дэглэмийн дагуу ковидын шинжилгээнд үндэслэн сөрөг хариу бүхий иргэдийг үзлэг оношилгоо шинжилгээнд хамруулж байгаа аж.

Холбоотой мэдээ