Морины уралдааныг зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-02-04 16:52:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хурдан морины уралдаан зохион байгуулах гэж байсан уяачдын үйл ажиллагааг зогсоолоо гэж мэдээллээ. Тус газрынхан Цагдаагийн байгууллагатай хамтран Булган суманд зарим уяачид морь уралдуулахаар төлөвлөж байсныг хориглосон байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл аймгийн нутаг дэвсгэр дээр хурдан морины уралдаан, үсэргээн, сунгаа зохион байгуулахыг хориглосон юм.

Холбоотой мэдээ