Булган аймагт энэ хавар тарих модны сая шахам тарьц бэлэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-28 14:21:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ хавар мод тарихад 996,5 мянган тарьц бэлэн байна гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Отгонжаргал ярилаа.

Аймгийн хэмжээнд зургаан сумын мод үржүүлгийн 21 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1,5 сая гаруй тарьц ургуулж байгаа аж. Түүнээс энэ хавар нэг сая шахам тарьцыг зах зээлд нийлүүлэх боломжтой аж.

Тус аймагт 2030 он гэхэд 9609 га талбайд 20,0 сая мод тарих юм.

Холбоотой мэдээ